Бизнест
Захиалга удирдах
Бүх захиалгаа жагсаалт, хуанлиар харж, төлөв, цагийг нь удирдана.
1 мин унших 3 хэсэг
1Жагсаалт ба хуанли
Жагсаалт
Захиалгын дугаар, артист, үйлчилгээ, суваг, хэрэглэгч, төлбөрийн төлөвөөр. Баганаар шүүж, хайна.
Хуанли
Өдөр, 7 хоног, сараар. Блок бүрд үйлчилгээ, цаг, артист харагдана; өнгө нь төлбөрийн төлөвийг заана.
- "Багана" цэснээс баганыг нуух, чирж байршлыг нь солих.
- "Excel" товчоор жагсаалтаа .xlsx файлаар татах.
2Захиалгын дэлгэрэнгүй
Захиалгын дугаар эсвэл хуанли дээрх блок дээр дарахад дэлгэрэнгүй нээгдэнэ. Зүүн талд анх бүртгэгдсэн мэдээлэл, баруун талд өөрчлөлтүүд тусдаа харагдана — анхны бүртгэл хэзээ ч дарагдахгүй.
Төлбөрийн төлөв
Урьдчилгаа төлсөн, бүрэн төлсөн гэх мэтээр төлөвийг шинэчилнэ.
Цаг өөрчлөх
Өдөр, цаг, артистыг сольж хадгална.
Захиалга цуцлах
Цуцалж, буцаалтын тэмдэглэл бичнэ.
3Бусад сувгийн захиалга (Pro)
Утас, Instagram, Facebook-ээр эсвэл шууд ирж захиалсан үйлчлүүлэгчийг "Захиалга үүсгэх" товчоор бүртгэнэ. Нэг захиалгад олон үйлчилгээ нэмж, төлбөрийн төлөв, хэлбэрийг (QPay, карт, данс гэх мэт) тэмдэглэнэ.
Ингэснээр бүх сувгийн захиалга нэг хуанлид цугларч, давхар захиалга үүсэхгүй.
Энэ бүлгийн бусад заавар
Хариултаа олсонгүй юу?
Түгээмэл асуултаас хараарай, эсвэл санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.