Агуулга руу шилжих
Холбоо барих: 7288-4030

Loca дээр бизнесээ үнэгүй эзэмшээрэй. Бизнесээ эзэмших

loca

Түр хүлээнэ үү…

loca

Хотын бизнес, үйлчилгээг нэг дороос.

Хэрэглэгчдэд

  • Бидний тухай
  • Тусламж
  • Түгээмэл асуулт & Хариулт
  • Санал хүсэлт

Бизнес эрхлэгчдэд

  • Бизнесээ эзэмших
  • Шинэ бизнес нэмэх

Холбоо барих

  • 7288-4030
  • info@loca.mn
  • Ажлын өдөр 10:00–18:30
© 2026 Loca — Улаанбаатар
Үйлчилгээний нөхцөлНууцлалын бодлого
Map data © OpenStreetMap, tiles © CARTO

Бидний тухай

Бизнес бүр хайхад
хялбар олдох ёстой.

Хэрэглэгчид — өөрт ойрхон газраа олно. Бизнесүүд — хайж буй хүмүүстээ олдоно. Loca энэ хоёрыг нэг газрын зураг дээр холбодог платформ.

Хайж эхлэхБизнес эрхлэгчдэд

Яагаад эхэлсэн бэ?

Та яаралтай нотариат хайх, эсвэл гэнэт гоо сайхны салонд цаг авах хэрэг гарахад Facebook, Google-ээс өөрт ойрхон, яг одоо нээлттэй газрыг хайж их цаг үрж байсан уу? Энэ мэдрэмж хэн хэнд маань танил.

Нөгөө талд нь бизнес эрхлэгчдэд ч сорилт багагүй. Фэйсбүүк пэйж нээгээд пост оруулдаг ч, хэдхэн цагийн дотор шинэ постуудын дунд дарагдаад мартагддаг. Шинэ үйлчлүүлэгч болгон «Танайх хаана байдаг вэ? Хэдэн цагт онгойдог вэ?» гэж утсаар асуусаар л байдаг. Үйлчилгээ нь сайн ч — хэрэгтэй хүндээ олдож чаддаггүй.

Loca энэ хоёр талыг зүгээр л уулзуулж өгдөг: хайж байгаа хүн, олдохыг хүссэн бизнес хоёр нэг газрын зураг дээр уулздаг. Том сүлжээ дэлгүүр ч бай, гэрийн хажуудах жижигхэн үсчин ч бай — харагдах боломж нь адилхан. Тиймээс суурь хуудас нээх нь хэнд ч, хэзээд үнэгүй.

Хэрэглэгч танд

Ойр орчмын бүх газрыг нэг дороос харна. Бусдын үнэлгээг уншаад, замаа гаргаад л явна. Хайсан чинь — ойрхон байсан юм байна лээ гэдгийг мэдрэх болно. Танд бүгд үнэгүй.

Бизнес эрхлэгч танд

Хуудсаа 3 минутад нээгээд хаяг, цаг, үйлчилгээгээ оруулчихна. Тэгээд л хайсан хүн болгонд олдоно — сурталчилгаанд мөнгө үрэлгүйгээр. Суурь хуудас хэзээд үнэгүй, өсөхийг хүсвэл нэмэлт хэрэгслүүд бэлэн.

Хамтын ажиллагааны боломж

Системийн интеграци

Захиалга, касс, бараа бүртгэлийн системээ Loca-тай холбож цагийн хуваарь, үнэ, каталогоо автоматаар шинэчилж байгаарай.

Loca дээр онцлох бизнес болох

Ойролцоо хайж буй хүмүүст нүүр хуудас, хайлт, газрын зураг дээр түрүүлж харагдаарай.

Бизнесийн харагдацаа сайжруулах

Илүү олон хүнд олдохыг хүсэж буй бизнесүүдэд: зураг, каталог, мэдээллээ сайжруулахад тань туслаж, зөв үйлчлүүлэгчтэй тань холбоно.

Хамтдаа хотоо илүү «олддог» болгоё

Хэрэгтэй газраа хайж байна уу — аппаа нээгээд л эхлээрэй. Бизнес эрхэлдэг үү — хуудсаа үнэгүй нээгээрэй. Таны үлдээсэн нэг үнэлгээ, нээсэн нэг хуудас хотыг маань бүхэлд нь илүү ойлгомжтой болгоно шүү.

Яг одоо бизнесээ эзэмшихШинэ бизнес нэмэх