Хэрэглэгчдэд
Газар хайх
Нэр, ангилал, байршлаар хайж, газрын зураг дээрээс ойрхоноо сонгоно.
1 мин унших 3 хэсэг
1Хайлт
Хайлтын талбарт газрын нэр, үйлчилгээ эсвэл ангилал бичнэ — жишээ нь "үсчин", "кофе", "шүдний эмнэлэг". Кирилл, латин үсгээр бичсэн ч, бага зэрэг алдаатай бичсэн ч Loca таньж олно.
- Бичиж эхлэхэд санал болгох жагсаалт гарч ирнэ.
- Сүлжээ бизнесүүд нэг картаар харагдаж, "+N салбар" гэж бусад салбарууд нь нэмэгдэнэ.
- Үр дүнг нээлттэй эсэх, ангилал, захиалга авдаг эсэхээр шүүнэ.
2Газрын зураг
Газрын зураг дээр хайлтын үр дүн цэг болж харагдана. Зургийг чирж, томруулахад тухайн хэсгийн газрууд шинэчлэгдэнэ. Цэг дээр дарвал бизнесийн товч карт гарч, тэндээс бүтэн хуудас руу орно.
3Ангиллаар үзэх
Нүүр хуудасны ангиллын товчнууд болон "Ангилал" хуудаснаас хоол, гоо сайхан, эрүүл мэнд, дэлгүүр зэрэг бүлгээр үзнэ.
Энэ бүлгийн бусад заавар
Захиалга өгөх ба төлөхҮйлчилгээгээ сонгож, цагаа товлоод, онлайнаар төлнө.Сэтгэгдэл бичихОчсон газраа одоор үнэлж, сэтгэгдэл, зургаа хуваалцана.Хадгалах ба мэдэгдэлДуртай газраа хадгалж, захиалгынхаа мэдэгдлийг цаг алдалгүй авна.Бизнес нэмэх, засахLoca дээр байхгүй газрыг нэмж, буруу мэдээллийг засуулна.
Хариултаа олсонгүй юу?
Түгээмэл асуултаас хараарай, эсвэл санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.