Хэрэглэгчдэд
Захиалга өгөх ба төлөх
Үйлчилгээгээ сонгож, цагаа товлоод, онлайнаар төлнө.
1 мин унших 3 хэсэг
1Захиалга өгөх
- 1
Үйлчилгээгээ сонгоно
Захиалга авдаг бизнесийн хуудаснаас үйлчилгээгээ сонгоно. Үнэ, үргэлжлэх хугацаа нь харагдана.
- 2
Цагаа товлоно
Сул байгаа өдөр, цагаас сонгоно. Аль хэдийн захиалагдсан цаг гарч ирэхгүй.
- 3
Артистаа сонгоно
Бизнес зөвшөөрсөн бол үйлчилгээг гүйцэтгэх артистаа өөрөө сонгоно. Сонгохгүй бол аль ч артист үйлчилнэ.
- 4
Төлбөрөө төлнө
QPay эсвэл SocialPay-ээр урьдчилгаа эсвэл бүтэн төлбөрөө төлнө.
- 5
Баталгаажна
Төлбөр орсны дараа захиалга баталгаажиж, танд мэдэгдэл ирнэ.
2Миний захиалгууд
Профайл цэсний "Захиалга" хэсэгт ирэх болон өнгөрсөн бүх захиалга, төлбөрийн төлөв нь харагдана.
3Цаг өөрчлөх, цуцлах
Цагаа өөрчлөх эсвэл цуцлах бол бизнестэй утсаар эсвэл Loca чатаар холбогдоно. Бизнес захиалгын цагийг шилжүүлж эсвэл цуцалж, буцаалтын талаарх тэмдэглэлээ бичнэ.
Урьдчилгаа буцаах эсэх нь тухайн бизнесийн бодлогоос хамаарна. Захиалахаасаа өмнө лавлаарай.
Энэ бүлгийн бусад заавар
Хариултаа олсонгүй юу?
Түгээмэл асуултаас хараарай, эсвэл санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.