Түр хүлээнэ үү…


Энэ газар Loca-д бүртгэлтэй — хуудсыг нь үнэгүй өөрийн мэдэлд аваарай.
Үндэсний урлагийн их театр

Өнөөгийн үндэсний урлагийн их театр нь түүхийнхээ 70 орчим жилийн хугацаандаа байгууллагынхаа нэршлээ "Эстрад концертын товчоо", "Ардын дуу танц", "Үндэсний хөгжмийн ансамбль", "Ардын дуу танцны Улсын ансамбль", Ардын дуу бүжгийн улсын чуулга", "Улсын ардын дуу бүжгийн чуулга", "Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга", "Үндэсний урлагийн их театр" хэмээн хэдэ хэдэн удаа өөрчилж иржээ. 1950 оны 12 сарын 01-ныг тус театр анхлан байгуулагдсан түүхэн он хэмээн тооцож өнөөг хүрсэн. Их театр нь үүсч хөгжсөн цагаасаа өнөөдрийг хүртэл улс орныхоо агдаад харилцаанд чухал байр эзлэн, монгол улсынхаа нүүр царайг Ази, Африк, Америк, Европ тивийн олон улс оронд илтгэн харуулах, монгол ардын уламжлалт урлагаа сурталчлан таниулан ирсэн. Өнөөдөр ҮУИТ-ын бүтэц бүрэлдэхүүн өсөн нэмэгдэж нийтдээ 190 албан хаагчидтайгаас 2 хэлтэс, 4 албатайгаар үйл ажиллагааг явуулж байна. Үүнд 65 хөгжимчин, 48 бүжигчин, 24 дуучин, язгуур бүтээлч ажилладаг уран бүтээлийн 3 алба болон тэдгээрийн ар тал болсон захиргаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, маркетингийн алба хоёр хэлтэс ажиллаж байна.
Мэдээлэл хараахан байхгүй. Засвар санал болгох замаар мэдээлэл нэмээрэй.
Loca дээр сэтгэгдэл хараахан байхгүй байна.
Зөрүүтэй мэдээлэл байна уу?
Хайж байгаа хүн бүрт зөв мэдээлэл хүрэхэд туслаарай.
Энэ таны бизнес мөн үү?
Өөрийн болгон эзэмшиж үнэгүй удирдаарай.