Түр хүлээнэ үү…


Энэ газар Loca-д бүртгэлтэй — хуудсыг нь үнэгүй өөрийн мэдэлд аваарай.
Улсын Дээд Шүүх

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ТОВЧОО 1206 оны Улаан Барс жил их эзэн Чингис хаан Их засаг хуулийг мутарлан улмаар бичгийн их хүн Шихихутагт улсын их заргач цол хэргэм хүртээн, шүүх цаазны хэргийг эрхлүүлжээ. Эрт дээр үеэс Монгол Улсад Их засаг , Халх журам зэрэг олон арван хууль үйлчилж байсан бөгөөд тухайн үеийн шүүхийн үйл ажиллагааг тод харуулсан Халх журам хууль нь Улсын төв номын санд гар бичмэл эх хувиараа хадгалагдаж байна. Энэ хуулийн дагуу 1820-1913 он хүртэл буюу 93 жилийн турш шийдсэн хэргүүдийн түүвэр болох Улаан хацарт хэмээх бүтээл шүүхийн түүхэнд онцгой байр эзэлдэг. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялсан 1911 оноос Богд хаант Монгол Улсад хууль цаазны 63 бичиг баримт батлагдсанаар бие даасан ариусган шүүн гэсгээх газар байгууллагджээ. 1921 онд Ардын хувьсгал ялснаар Монгол орны төр, нийгэм, эдийн засгийн бүтцэд үндсэн өөрчлөлт гарсан нь БНМАУ-д Ардын шүүх үүсэх эх суурь тавигджээ. 1921 оны 3 дугаар сард Дотоод яаманд шүүн таслах хэлтэс , мөн оны 7 дугаар сард Шүүх явдлын яам, орон нутагт зарга шийтгэх түр хэлтэс , Засгийн газрын дэргэд түр цагийн шүүх нь орчин цагийн шүүх бүрэлдэн тогтох анхдагч болжээ.
Loca дээр сэтгэгдэл байхгүй байна.
Зөрүүтэй мэдээлэл байна уу?
Хайж байгаа хүн бүрт зөв мэдээлэл хүрэхэд туслаарай.
Энэ таны бизнес мөн үү?
Өөрийн болгон эзэмшиж үнэгүй удирдаарай.