Түр хүлээнэ үү…


Энэ газар Loca-д бүртгэлтэй — хуудсыг нь үнэгүй өөрийн мэдэлд аваарай.
Монгол Нэхмэл

Манай компани 1934 онд Монголын ноос боловсруулах аж үйлдвэрийн салбарын анхны машинт үйлдвэрийн болох "Эсгий цэмбэний фабрик" нэртэй байгуулагдсан, 1959 онд бие даасан Ноосон нэхмэлийн үйлдвэр болон, 1992 онд "Монгол Нэхмэл" гэж нэрээ солино хувьцаат компани болсноос хойш өдгөө 89 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Нарийн бүдүүн ноос будах, утас ээрэх, нэхэх, гүйцээн боловсруулах үндсэн цехүүд, лаборатори бүхий ноос, ноолууран ээрмэл , нэхмэл, сүлжмэлийн бүрэн шат дамжлагат үйлдвэр юм. Нэхэх үйлдвэрлэл нь 1934 онд байгуулагдсан түүхэн үйлдвэр бөгөөд 2000 оноос эхлэн машин технологи шинэчлэж өргөжин тэлж бүрэн хүчин чадлаар жилд 130000 метр төрөл бүрийн даавуу олон шат дамжлагаар үйлдвэрлэж гүйцэтгэн боловсруулж байна. Ээрмэлийн үйлдвэрлэл нь Япон улсад үйлдвэрлэсэн KYOWA, MURATEC үйлдвэрийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон утас ээрэх бүрэн үйлдвэр юм. Будах цех жилд 40,000кг түүхий ноос, ноолуур будах хүчин чадалтай ба хэрэглэгчийн хүссэн өнгөөр өнгө гаргаж утас үйлдвэрлэнэ.
Loca дээр сэтгэгдэл байхгүй байна.
Зөрүүтэй мэдээлэл байна уу?
Хайж байгаа хүн бүрт зөв мэдээлэл хүрэхэд туслаарай.
Энэ таны бизнес мөн үү?
Өөрийн болгон эзэмшиж үнэгүй удирдаарай.