Түр хүлээнэ үү…


Энэ газар Loca-д бүртгэлтэй — хуудсыг нь үнэгүй өөрийн мэдэлд аваарай.
Мандах Их Сургууль

Мандах Их Сургууль нь 1992 онд байгуулагдсан хувийн хэвшлийн анхны сургуулиудын нэг билээ. Одоо 100 гаран багш, ажилчидтай, Дархан хотод салбартай Монгол Улсын шилдэг их, дээд сургуулиудын нэг болсон байна. Эхний 10 жилдээ бид сургалт явуулах материаллаг нөхцөл, багшлах боловсон хүчний чадварлаг баг бүрдүүлэх, Монгол Улсад нягтлан бодох бүртгэлийн шинэ тогтолцоог төлөвшүүлж хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилт дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлж ирлээ. Хоёр дахь 10 жилдээ сургалтын технологи, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг өндөр хөгжилтэй орны ижил мэргэжлийн сургуулиудын жишигт хүргэх, ингэснээр цаашид аль ч улс оронд ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд бүх хүч бололцоогоо дайчлан ажиллаж байна. Хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллахад бид ямагт бэлэн байх болно.
Loca дээр сэтгэгдэл байхгүй байна.
Зөрүүтэй мэдээлэл байна уу?
Хайж байгаа хүн бүрт зөв мэдээлэл хүрэхэд туслаарай.
Энэ таны бизнес мөн үү?
Өөрийн болгон эзэмшиж үнэгүй удирдаарай.