Түр хүлээнэ үү…

Энэ газар Loca-д бүртгэлтэй — хуудсыг нь үнэгүй өөрийн мэдэлд аваарай.
Голомт банк - Солонго бизнес төв
ЯАГААД БИД ГЭЖ! Голомт банк нь улсдаа тэргүүлэгч ажил олгогч байж чадварлаг зөв багийг бий болгон, ажилтнуудаа тасралтгүй хөгжүүлдэг ажилтан төвтэй банк байх зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажилтнуудаа хүндэлдэг, итгэл хүлээлгэдэг, нээлттэй харилцаа холбоотой байж байгууллагын эерэг зөв соёлыг бэхжүүлэх нь бидний үүрэг гэж үздэг бөгөөд энэ нь ажилтнууд маань оролцоотой, сэтгэл ханамжтай, үр бүтээмж өндөр, тогтвортой ажиллах үндэс юм. Голомт банк нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Great place to work institute -ээс Ажиллахад хамгийн таатай газар батламжийг 4 жил дараалан авсан Монгол Улсын анхны байгууллага юм. Олон улсад нэр хүнд бүхий Great place to work institute нь 30 гаруй жилийн турш 5 тивийн 90 гаруй улсын 11 сая ажилтнаас жил бүр судалгаа авч, тухайн байгууллага нь ажиллахад хамгийн таатай газар эсэхийг үнэлж батламжилдаг юм. Уг судалгаагаар ажилтнууд байгууллагаа итгэлцэл, хүндлэл, шударга байдал, бахархал, нөхөрлөл гэсэн таван үзүүлэлтээр өндөр нууцлалтайгаар үнэлж, GPTW институт нь байгууллагаас хараат бус байдлаар үр дүнг гаргадаг. АЖИЛТАН БҮР ЭРХЭМ БАЯЛАГ: Бид 2800 гаруй ажилтантай улсдаа тэргүүлэгч томоохон ажил олгогчийн нэг.
Loca дээр сэтгэгдэл байхгүй байна.
Зөрүүтэй мэдээлэл байна уу?
Хайж байгаа хүн бүрт зөв мэдээлэл хүрэхэд туслаарай.
Энэ таны бизнес мөн үү?
Өөрийн болгон эзэмшиж үнэгүй удирдаарай.