Түр хүлээнэ үү…

Regency Residence дотор байрладаг

Энэ газар Loca-д бүртгэлтэй — хуудсыг нь үнэгүй өөрийн мэдэлд аваарай.
"Айтүүлс" ХК

Байгууллагын танилцуулга Манай компани нь Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2012 оноос эхлэн домэйн нэрийн бүртгэл, веб хост, сервер байршуулалт, виртуал серверийн түрээс, и -мэйл сервисийн ашиглалт зэрэг интернет технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст үзүүлж тэдгээрийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг ханган ажилласаар ирсэн. Компани нь өнгөрсөн 14 жилийн хугацаанд мэдлэг чадвартай ажилчид, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэн салбарынхаа тэргүүлэх компани болж чадсан ба 2017 оны 09 сараас эхлэн өмчийн хэлбэрээ өөрчлөн, хувьцаат компани болсон. Үндсэн үйлчилгээний чиглэл болох дата төв нь одоогоор 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлж, 7300 орчим харилцагчтай болоод байна. Компанийн цаашдын өсөлт хөгжил, үйл ажиллагаагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор 2015 онд олон улсын TIER II стандартын шаардлагыг хангасан дата төвийг ашиглалтанд оруулсан бөгөөд компанийн бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээний серверүүд нь бусдаас хараат бус болж үйл ажиллагаанд учирч болох эрсдэлийн түвшинг бууруулж чадсан туршлагатай.
Loca дээр сэтгэгдэл байхгүй байна.
Зөрүүтэй мэдээлэл байна уу?
Хайж байгаа хүн бүрт зөв мэдээлэл хүрэхэд туслаарай.
Энэ таны бизнес мөн үү?
Өөрийн болгон эзэмшиж үнэгүй удирдаарай.