Түр хүлээнэ үү…
Сүлжээ · Шатахуун түгээх станц
3.9(17 сэтгэгдэл)11 салбар3 нь одоо нээлттэй
Байгаль орчинд нөөлөгтэй, амьд бодгаль бүхэнд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр болох Цэнхэр түлш шингэрүүлсэн нефтийн хийн зөв хэрэглээ, сайн соёлыг түгээх үйлсийг 2004 оноос хойш дэлгэрүүлэхээр Юнигазчууд бид нэн шаргуу ажиллаж байна. Юнигаз ХХК нь 5 албанд компанидаа эзний сэтгэлээр ханддаг, дайчин шаргуу, мэргэжил, ур чадвар өндөр, нэгэн зүгт харж чаддаг 220 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Компанийн хувьд ажилтнуудынхаа өсөн хөгжих боломжийг нэн тэргүүнд эрхэмлэн, гадаад, дотоодын сургалтад тогтмол хамруулж, ажиллах таатай орчинг бүрдүүлэн, зах зээл дээрх өрсөлдөхүйц цалин урамшуулал олгон, Зөв ажилтан хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажилтнуудаа илүү аз жаргалтай ажиллаж, амьдрахад нь хөтлөхийг хичээдэг. Бид үр дүнд хүрэхийн төлөө найрсгаар хамтран ажилладаг, санаачлагч, манлайлагч, өөриймсөг хандлагатай, өөрийгөө болон бусдыг хөгжүүлэгч, туслагч хамт олон байхыг эгнэгт эрмэлзэн, компанийнхаа алсын хараа, зорилго, зорилтыг эрхэмлэн ажилладаг юм. Үйл ажиллагааны чиглэл: Шингэрүүлсэн нефтийн хийн импорт, борлуулалт Шингэрүүлсэн нефтийн хийн хүргэлт, нийлүүлэлт Айл өрхөд зориулсан хийн хангамжийн шугам хоолойн угсралт










