Түр хүлээнэ үү…
Сүлжээ · Жижиглэн худалдаа
4.3(10 сэтгэгдэл)4 салбар2 нь одоо нээлттэй
МОНГОЛ БРЭНД БҮТЭЭГЧ ВИТАФИТ ГРУПП Дэлхийд танигдсан Монгол үйлдвэрлэлийг бүтээх эрхэм зорилготой Витафит групп нь 1997 онд ус, ундаа, шүүс, шингэн хүнсний үйлдвэрлэлээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 12 салбар компани, 1400 гаруй ажилтантай үндэсний томоохон үйлдвэрлэгч болон хөгжжээ. Бид хэрэглэгчдийн таашаал, эрэлт хэрэгцээнд нийцсэн Монгол брэндүүдийг тасралтгүй бүтээсээр байна. 24 жилийн түүхтэй, ард түмний бүтээгдэхүүн Мульти шүүс, Хамгийн олон төрөлтэй Гоё шүүс, Хүүхдэд зориулсан 100% Бумбардай жимс ногооны нухаш, Жимсний амттай газтай эрүүл ус Bubbly , Сэлэнгэ аймгийн Хушаат суманд тариалдаг Монгол лууван брэнд, Монголын анхны хийжүүлсэн ундааны брэнд Vibez , Монголын анхны энергийн ундаа BUFF , Монголын анхны гүний эрдэст ус Pearl on the Taiga зэрэг 16 брэндийн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг ISO9001 болон ISO22000 чанар, аюулгүй байдлын өндөр шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж хэрэглэгчдийн гарт хүргэж байна.



