Түр хүлээнэ үү…
Сүлжээ · Жижиглэн худалдаа
3.8(4 сэтгэгдэл)4 салбар1 нь одоо нээлттэй
НАРАН ИХ ДЭЛГҮҮР ХХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Наран Групп-ийн ууган охин компани болох Наран Их Дэлгүүр ХХК нь Монголдоо анхны дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн дэлгүүрийг хуучнаар хүүхдийн 100-р дэлгүүрт 1995 онд албан ёсоор нээснээр манай компаний түүхэн хуудас нээгдсэн билээ. Дэлхийн шилдэг брэнд бүтээхүүнийг албан ёсоор импортлон оруулж ирсэнээр хамгийн чанартай бараа бүтээгдэхүүнийг,хамгийн ойроос, хамгийн хямд үнээр эх орноосоо худалдан авах алтан боломжыг Монголынхоо хэрэглэгчдэд олгохын төлөө сэтгэлээ зориулж ирсэнээс хойш 28 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж улам өргөжин тэлсээр байна. Бид цаг, гоёл чимэглэл, цүнх чемодан, гэр ахуй, цахилгаан бараа зэрэг 5 төрлийн, +30 брэндийн албан ёсны эрхтэйгээр ажилладаг. Бид дараах 4 багт хуваагдаж ажилладаг бөгөөд эрхэм та аль ч багийг сонгон ажиллах боломжтой. Watch Team- Дэлхийд гайхагдсан хамгийн тансаг, чамин, технологийн гайхамшиг болсон Швейцар цагны Omega, Tag heuer, Longines, Rado, Tissot, Swatch болон техник технологиор үргэлж тэргүүлэгч Японы Seiko брэндүүдийн албан ёсны эрхтэйгээр ажилладаг.



