Түр хүлээнэ үү…
Сүлжээ · Оффис
3.7(47 сэтгэгдэл)10 салбар
Манай компанийн хамт олон нь дотоод болон гадаадын даатгалын мэргэшүүлэх институт, их дээд сургуулиудад даатгалын мэргэжлээр төгссөн, мэргэжлийн чадварлаг бүрэлдэхүүнтэй ажилладаг. Монголын даатгалын салбарын үүсэл хөгжлийг эхлүүлсэн анхдагч компани Монгол Даатгал ХК-ийн хувьд өөрийн өргөн мэдээллийн бааз суурь, тогтвортой соёл, мэргэшсэн чадварлаг баг хамт олонд тулгуурлан Монгол улсын 21 аймаг дахь өөрийн салбар, даатгалын борлуулалтын хамгийн өргөн сүлжээ бүхий 600 гаруй төлөөлөгчөөрөө дамжуулан харилцагч төвтэй даатгалын үйлчилгээг санал болгон, цахимаар даатгалын үйлчилгээг хүргэн, тэдний хүсэл, хэрэгцээ, сэтгэл ханамжийг 7/24 цагаар зогсолтгүй сонсож, судлан, байнгын сайжруулалтыг хийж, 2021 оны байдлаар бидэнд итгэл хүлээлгэсэн даатгуулагчдын тоо 255 мянгад хүрч, жилээс жилд нэмэгдэн, санхүүгийн голлох үзүүлэлтээр тэргүүлж байна. Бид хөгжлөөрөө ямагт анхдагч, тэргүүлэгч байгааг хэлэхэд таатай байна. Түүнчлэн бид дэлхийд нэр хүндтэй, өндөр зэрэглэлтэй, тэргүүлэгч давхар даатгалын компаниудад эрсдэлээ шилжүүлснээр харилцагчиддаа давхар даатгагдсан хамгийн өндөр багцыг санал болгох боломжийг бүрдүүллээ.









