Түр хүлээнэ үү…
Сүлжээ · Угаалга & Хими цэвэрлэгээ
3.8(0 сэтгэгдэл)31 салбар24 нь одоо нээлттэй
Компаний тухай: Метро-Экспресс ХХК нь 2001 онд Израйль улсын 100% -н хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан. Улаанбаатар хотод хамгийн анх угаалга болон хими цэвэрлэгээний үйлчилгээг анх нэвтрүүлж, хотод нийт 26 салбартай, зах зээлийн 70%-ийг эзлэж, 200 мянга гаруй тогтмол үйлчлүүлэгчидтэй болоод байна. Бид хэрэглэгч олонд эрүүл ахуйн стандарт, чанарын шаардлага хангасан, байгалийн гаралтай, хүний эрүүл мэндэд гаж нөлөөгүй, сөнөсөн тэнгисийн эрдэс бодис агуулсан, экологийн цэвэр бүтээгдэхүүн болох цэвэрлэгээний бодис, угаалгын нунтаг, бие арчилгааны гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, угаалгын тоног төхөөрөмж зэрэг дэлхийд нэрд гарсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэнд бүтээгдэхүүнийг өөрийн салбар нэгж цэгүүд болон төв байрнаас шууд нийлүүлж байна. Манай компани нь АНУ-ын Alliance Laundry systems компани, Итали улсын Grandimpianti үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн компани Герман улсын Нenkel зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудтай хамтран ажилладаг бөгөөд Alliance Laundry systems компани, Германы Нenkel фирмийн, Израйлийн H&B брендийн Монгол дахь албан ёсны дистрибьютер юм.



















