Түр хүлээнэ үү…
Сүлжээ · Зах & Худалдааны төв
4.1(10 сэтгэгдэл)7 салбар1 нь одоо нээлттэй
Манай компани 1990 онд Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, Нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засвар, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн "Чиглэл" ББХХ хэлбэрээр үүсэн байгуулагдсан. 1996 онд "Чиглэл" ХХК болон өргөжин тэлж дэлгүүр, цайны газар, ресторан, баар, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, амралт сувилал зэрэг газруудын гал зуухны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, угсралт, худалдаа, нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2005 оноос БНХАУ-аас тоног төхөөрөмж үйлдвэрлэх машин техник, багаж хэрэгсэл импортлосон. Бид өөрийн үйлдвэртээ байгууллагуудын захиалгаар 1-р хоолны зориулалтын НМЗ-Я нэрийн Олон үйлдэлт цахилгаан тогоо, 2-р хоолны зориулалтын УНЗ-Я нэрийн хайруулын ширмэн тогоо, 1,2,4 ширэмтэй, шарах шүүгээтэй, шүүгээгүй цахилгаан зуухнууд, хоол халуун байлгагч, олон төрлийн хийн зуухнууд, гурил хайрагч, хэвийн боов чанах тогоо, тос шүүгч, цэвэр ус нөөцлөх сав, буузны цахилгаан жигнүүр, сүү боловсруулах цехийн жижиг оврын төхөөрөмж, ааруул хатаагч, ааруул шахагч, төрөл бүрийн хэмжээтэй нерж тавцантай бэлтгэлийн ширээнүүд, тавиур, тавцан, аяга таваг хатаагч зэрэг 20 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхийн зэрэгцээ НМЗ-Я нэрийн 1-р хоолны тогоо, УНЗ-Я нэрийн…






