Түр хүлээнэ үү…
Сүлжээ · Банк
3.8(0 сэтгэгдэл)5 салбар
Бүрэн финанс ББСБ нь 2013 оны 11-р сарын 01-ний өдрөөс эхлэн харилцагч, иргэддээ зээлийн үйл ажиллагааны чиглэлээр үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тогтвотой үйл ажиллагаа явуулж харилцагч бүрийн итгэлт түнш нь байсаар ирсэн билээ. Банк бус санхүүгийн байгууллагуудын гол давуу тал нь банкуудын өндөр шаардлагад нийцээгүй, олон материал цуглуулан дугаарлаж зогсохоос залхсан мөн санхүүгийн яаралтай асуудал тулгамдсан иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг нь бидний давуу тал юм. 2018 оны 3-р улирлын байдлаар нийт нийт 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх буюу 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 32.7 хувиар өссөн ба 2018 оны эхний гурван улирлын туршид гучаас дээш хувийн өсөлтийг үзүүллээ. Хөрөнгийн өсөлтийн 74.1 хувь нь зээлийн өсөлтөөс бүрджээ. Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж, 217 мянга, харилцагчдын тоо 1.5 саяд хүрсэн дүнтэй байна.




