Please wait…


It’s already listed on Loca — take over this page for free.
ЦЭМБИЙ

Манай байгууллага нь 2014 оноос эхлэн автомашины гэрлийн худалдаа, үйлчилгээ, засварын чиглэлээр үйл ажиллагаагаа анхлан эхлүүлсэн бөгөөд өдгөө салбартаа тогтвортой өсөлт, хөгжлийг бий болгож, өргөжин тэлсээр байна. Өнөөдрийн байдлаар нийт 50 гаруй чадварлаг ажилтны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хоёр охин компанитайгаар бизнесийн цар хүрээгээ нэмэгдүүлэн ажиллаж байна. Цаашид бид үйл ажиллагааныхаа чиглэлийг өргөжүүлэн, “Цэмбий Бүтээл” ХХК нь хэвлэл, хаяг, реклам, интерьер болон гадна сурталчилгааны үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт амжилттай нэвтрэн ажиллаж байна. Мөн БНХАУ-ын Эрээн хотод байрлах зоогийн газар, ресторан, караоке зэрэг үйлчилгээний салбарыг хөгжүүлэн, хэрэглэгчдэд олон төрлийн сонголт, тав тухтай үйлчилгээ үзүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлэн ажиллаж байна. Бид чанар, хурд, найдвартай байдлыг эрхэмлэн, харилцагч бүрт сэтгэл ханамжийг бий болгохыг зорин, салбар бүртээ тогтвортой хөгжил, инновац шингэсэн үйлчилгээ үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
There are no reviews on Loca for this place yet.
Need to correct something?
Help keep its details accurate for everyone who’s searching.
Is this your business?
Own it and manage it for free.