Skip to content
Call us: 7288-4030

Claim your business on Loca for free. Claim your business

loca

Please wait…

loca

The city’s businesses and services, all in one place.

For users

  • Бидний тухай
  • Тусламж
  • Түгээмэл асуулт & Хариулт
  • Санал хүсэлт

For businesses

  • Claim your business
  • Add a new business

Contact

  • 7288-4030
  • info@loca.mn
  • Weekdays 10:00–18:30
© 2026 Loca — Ulaanbaatar
Үйлчилгээний нөхцөлНууцлалын бодлого
Map data © OpenStreetMap, tiles © CARTO

Сонгино амралт сувилал

Sanatorium · Hot spring resort
Distance unavailable.
Sanatorium · Hot spring resort
Hours not listed
Сонгино хайрхан уулын өвөрт оршино, 5-р баг, Ёлт, Ренчинлхүмбэ, Хөвсгөл 67170

Is this your business?

It’s already listed on Loca — take over this page for free.

Claim this business

Сонгино амралт сувилал

Hours not listed
Сонгино хайрхан уулын өвөрт оршино, 5-р баг, Ёлт, Ренчинлхүмбэ, Хөвсгөл 67170

About this business

Сонгино амралт сувилал Тус амралт Улаанбаатар хотоос 26 км, “Чингис” хаан олон улсын нисэх буудлаас 7 км, Хан-Уул дүүрэгт, Хатан Туулын хөвөөнд Сонгино хайрхан уулын өвөрт орших бөгөөд бургас, хуйс, монос, үрэл, долоолгон, улаалзаганы модод ургасан чийглэг дулаан зөөлөн уур амьсгалтай байгалийн үзэсгэлэнт сайхан газар байрладаг. Тус амралт нь байнгын ажиллагаатай, нэг ээлжиндээ 150 хүн хүлээн авах хүчин чадалтай өвлийн байр, зоогийн газар, бүжгийн танхим, 150 хүний хурал, зөвлөлгөөн явуулах танхимтай. “Сонгино” амралт (нөхөн сэргээх сувилал) нь 30 ажиллагсадтай ажил үйлчилгээгээ явуулж байна. Дараах үйл ажиллагааг зохион байгуулахыг санал болгож байна.Үүнд: Хурал, цуглаан, сургалт, уулзалт, үдэшлэг, төрөл бүрийн спортын уралдаан тэмцээн, тэмдэглэлт өдрүүд, ургийн баяр, төгсөлтийн баяр, гадна талбайн шоу гэх мэт арга хэмжээг зохион байгуулж болно.Та тусгай зэрэглэлийн өрөөнд байрлан амарч тухлаж болно. ҮЭ-ийн гишүүдийг хөнгөлтөөр үнээр амраана. ҮЭ-ийн гишүүдэд 10 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэн амраана. Ахмадуудыг хөнгөлттэй үнээр амраана. ”Сонгино” амралт нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэстэсүүдтэй хамтран нийслэлийн дүүргүүдийн болон зарим аймаг, хотоос ахмад настануудыг хөнгөлттөй үнээр хүлээн авч амраан сувиллын үйлчилгээ үзүүлж байна. Амрагчдын үйлчилгээний төлбөр 1.Өдрийн амрагчид хоногийн 39 000 төгрөг 2.ҮЭ-ийн гишүүн хоногийн (батлахыг үндэслэн хөнгөлөлт 10 %) 35 100 төгрөг 3.Өндөр настан ахмадууд, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэсээс амрах эрхийн бичиг авна. Ахмадууд өдрийн 25 000 төгрөгөөр, \15000 төгрөгийг нь дүүргүүдийн Халамж үйлчилгээний хэлтэсээс хөнгөлөлт үзүүлнэ\ 10 хоног хүртэл амрах юм. НӨХӨН СЭРГЭЭХ СУВИЛАЛ МҮЭ-ийн Сонгино амралтын дэргэд 50 ортой уламжлалт, нөхөн сэргээх сувиллыг тусгай зөвшөөрлийг үндэслэн ажиллуулж эмчилгээ сувилгааг батлагдсан стандартын дагуу хийж байна. Тус сувилалд хоол боловсруулах эрхтний архаг өвчин, элэг цөс, нойр булчирхай, чихрийн шижин болон үе мөч, захын мэдрэлийн архаг үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвсэл, бөөрний архаг үрэвсэл өвчтэй хүмүүстийг хүлээн авч нөхөн сэргээх эмчилгээ сувилгааг хийж байна.Уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээнээс гадна ходоодны шарх, чихрийн шижин, элэг цөсний архаг үрэвсэл, зүрх судасны ээнэгшил зэрэг өвчтэй хүмүүсийг эмчилгээний хоолоор хавсран эмчилнэ. Нөхөн сэргээх сувилалд тасагт иллэг бариа засал, физик эмчилгээ, биеийн тамир, хөдөлгөөн засал эмчилгээний кабинетууд ажилладаг. Мөн физик эмчилгээний тоног төхөөрөмжүүд (Искра, УВЧ, Кварц.Поток), парафин эмчилгээ, төрөл бүрийн бумба, иллэг, доргионт массаж, цэгэн болон тосон сүү бариа, бүх биеийн бариа, хүчилтөрөгчийн коктейл, давсан зам, агаар эмчилгээ зэрэг 20- иод төрлийн эмчилгээг хийж байна. Тус сувилалд рашаан сувилал, уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээний чиглэлээр дагнан мэрэгжсэн дадлага туршлагатай профессор, эмч, эмнэлгийн сувилагч болон туршлагатай тогооч нар ажилладаг. Амралт, рашаан сувиллын бүтэц үйл ажиллагааны стандарт рашаан сувиллын эмчилгээний удирдамж, эмчилж сувилах өвчний жагсаалт зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Манай хамт олон таны эрүүл мэндийн төлөө чин сэтгэлээсээ хөнгөн шуурхай, элэгсэг дотно үйлчлэх болно. Нэмэлт мэдээлэл МҮЭ-ийн Сонгино амралт 96159922, 70492121 Posted by Сонгино амралт on Wednesday, 26 October 2016

Comfort & perks

Conference / meeting hall
Room service
Ger / cabin stay
Hot spring

Photos6 photos

Ratings & reviews

There are no reviews on Loca for this place yet.

Questions & answers

Сонгино хайрхан уулын өвөрт оршино, 5-р баг, Ёлт, Ренчинлхүмбэ, Хөвсгөл 67170
Get there by bus

Need to correct something?

Help keep its details accurate for everyone who’s searching.

Is this your business?

Own it and manage it for free.

Claim this business
© OpenStreetMap
Hours not listed
Сонгино хайрхан уулын өвөрт оршино, 5-р баг, Ёлт, Ренчинлхүмбэ, Хөвсгөл 67170
70492121
Get directions
Call

Is this your business?

Claim this business

Need to correct something?

Help keep its details accurate for everyone who’s searching.

DirectionsCall