Please wait…


It’s already listed on Loca — take over this page for free.
Шилэн Хийц

"Шилэн хийц" ХХК нь 2002 онд байгуулагдсан. Шил, толийг боловсруулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа анхны үндэсний үйлдвэрийн нэг бөгөөд барилгын шилний салбарын шинэ техник, технологийг Монголд анхлан үйлдвэрлэлд нэвтрүүлж салбартаа тэргүүлэгч компани болтлоо өргөжиж чадсан юм. Манай компани чанартай шилээр барилгын шилэн хана, оффисын хаалт, автоматаар нээгддэг болон энгийн хаалга, шатны хаалт, шал, саравч, тааз, лангуу, тавиур, хорго, шүршүүрийн хаалт, хүнд машин механизмын шил, дотоод заслын шилэн шийдлүүд, гадна шилэн фасад угсралт зэргийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Мөн шилийг төрөл бүрээр боловсруулахын зэрэгцээ хэлбэр дүрст оруулж матах, шилийг хатааж бат бэх болгох, матаж хатаах технологийн шийдлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэнээрээ барилгын болон бусад салбарт анхдагч болж импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсынхаа хөгжил, их бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулан хөдөлмөрлөж байгаа хамт олон билээ. Түүнчлэн Коммерлинг брэндийн материалаар чанарын өндөр түвшинд барилгын хаалга, цонх үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
There are no reviews on Loca for this place yet.
Need to correct something?
Help keep its details accurate for everyone who’s searching.
Is this your business?
Own it and manage it for free.