Please wait…

Located in Monnis tower · Floor 1

It’s already listed on Loca — take over this page for free.
Оюу Толгой

Бид Алсын хараа - Манай ирээдүй буюу компанийнхаа алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, тэргүүлэх чиглэлүүдийг удирдамж болгон ажилладаг. Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ гэсэн алсын хараа нь манай компани хаа хүрэхээр тэмүүлж байгааг илтгэнэ. Бид байгалийн эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэн хувь нийлүүлэгчид болон оролцогч талууддаа үнэ цэн бий болгож, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд хувь нэмэр оруулна. Бидний эрхэм зорилго бол Аюулгүй ажиллагааг эрхэмлэж, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг цогцлоож, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах -д оршино. Энэ нь бидний урт хугацааны зорилт мөн. Бид аюулгүй ажиллагааг хамгаас түрүүнд тавин ажилладаг. Манай ажиллагсад өдөр бүр гэртээ харихдаа гэмтэл бэртэлгүй, эсэн мэнд байх нь хамгаас чухал. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг зэсийн бизнесийн хувьд олон улсын зах зээлийн орчинд өрсөлдөхүйц, үр ашигтай үйл ажиллагаа бүхий, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг компани байх ёстой. Бид амжилтад хүрэхийн тулд ажлаа зөв, шударга гүйцэтгэх ёстой.
There’s no information here yet. Suggest an edit and help the people after you.
There are no reviews on Loca for this place yet.
Need to correct something?
Help keep its details accurate for everyone who’s searching.
Is this your business?
Own it and manage it for free.