Please wait…


It’s already listed on Loca — take over this page for free.
УанСкай Монгол Гэр бүлийн төв

Хүүхдийн амьдралын эхний жилүүд тэдний өсөлт, хөгжилд нэн чухал үе бөгөөд ялангуяа эхний 1000 хоногт тархины хөгжил хамгийн хурдацтай явагддаг бөгөөд хөгжлийн энэ алтан үед аливаа хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүй, сэтгэл хөдлөл болон харилцаа, хэл ярианы хөгжлийг дэмжихэд орчин тойрон, эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо нэн чухал нөлөөтэй гэж бид итгэдэг. OneSky нь АНУ-д төвтэй ОУ-ын төрийн бус байгууллага. Анх БНХАУ-д асрамжийн газар орхигдсон өнчин хүүхдүүдэд асаргаа, халамж үзүүлэх зорилгоор 1998 онд үүсгэн байгуулагдсан. Улмаар БНСВУ, Хонг Конг (ЗЗОБ) болон Монгол улсад салбараа тэлж, тасралтгүй 26 жил ажиллаж байна. 2024 оны байдлаар бид 377,000 хүүхдэд хүрч ажиллан, 113,458 асран хамгаалагчдад хүүхдийн эрт үеийн хөгжил, асаргаа халамжийн талаар сургалт, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байна. Монгол дахь салбарын үйл ажиллагаа, төлөвлөж буй арга хэмжээний тухай OneSky Mongolia фэйсбүүк хуудсаар мэдээлэл өгч байгаа тул манай фэйсбүүк хуудсаар зочлон бидний үйл ажиллагаатай илүү дэлгэрэнгүй танилцана уу.
There are no reviews on Loca yet. Leave one for this business and help the people after you.
Need to correct something?
Help keep its details accurate for everyone who’s searching.
Is this your business?
Own it and manage it for free.