Please wait…

Part of Naran
Located in Наран супермаркет · Floor 1

It’s already listed on Loca — take over this page for free.
Наран трейд

Наран Шоп нэртэй вальютын дэлгүүрийг 1990 онд Улаанбаатар хотын 13-р хороололд нээн ажиллуулснаар Наран группийн эхлэл тавигдсан билээ. Бид дэлхийн нэр хүндтэй брэнд бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд цаг алдалгүй, өргөн сонголттойгоор хүргэдэг. Манай групп бизнесийн чиглэлээ өргөжүүлэн, ресторан, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, гоо сайхны үйлчилгээ болон медиа зэрэг салбаруудад амжилттай ажиллаж байна. Бид үйлчилгээгээ өргөжүүлэхийн зэрэгцээ нийслэл хотын төдийгүй хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд ойр үйлчилгээг бүрдүүлж чадсан. Дэлхийн соёл, техник технологийн гайхамшигт ололтуудыг шингээсэн бараа бүтээгдэхүүнийг Монголчууддаа танилцуулж байгаа нь Наранчуудын маань бахархал юм. Бид 1995 онд Schwarzkopf & Henkel, Carlsberg & Tuborg брэндүүдийг дотоодын зах зээлд худалдаалах эрхийг авснаараа албан ёсны дистрибьютер хэмээх ойлголтыг Монголд анх удаа нэвтрүүлсэн билээ. Ингэснээр хэрэглэгчид чанартай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс шууд хүлээн авах боломж бүрдсэн юм. Барууны жишигт нийцсэн орчин үеийн Mall хэлбэрийн дэлгүүр нээхээр шийдэж, 1995 онд Наран их дэлгүүрийг байгуулсан.
There are no reviews on Loca for this place yet.
Need to correct something?
Help keep its details accurate for everyone who’s searching.
Is this your business?
Own it and manage it for free.