Please wait…


It’s already listed on Loca — take over this page for free.
Мөнх ногоон тал ХХК

ХАА-н салбарт өндөр бүтээмж шинэлэг технологи нэвтрүүлэх, цаашлаад байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах хэтийн зорилготойгоор 2003 онд Мөнх ногоон тал ХХК байгуулагдсан. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд бид Монголын газар тариалан, хүнсний ногооны салбарын бизнес эрхлэгчдэд шинэ технологийг дамжуулж, хэрэгцээт материал, тоног төхөөрөмжөөр цаг алдалгүй хангах үүргээ хариуцлагатайгаар биелүүлж ирсэн. Эх орондоо анх удаа Солонгосын нийлэг хальсан хүлэмж, дуслын усалгааны системийг танилцуулан, худалдаанд нэвтрүүлж, Монголын газар тариалан, хүнсний ногоо, мод үржүүлэгчдэд хол мэт санагдаж байсан тэрхүү технологийг нутагшуулж чадсан нь улирлын чанартай хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийг байгаль цаг агаарын ямар ч нөхцөлд үйл ажиллагаагаа эрхлэн явуулах боломжийг нээж өгсөн юм. Засгийн газраас газрын тариалангийн салбарыг бодлогоор дэмжих зорилготой Атрын III аян , Ногоон хувьсгал , Чацаргана зэрэг хөтөлбөр тариаланчдын хувьд том дэмжлэг болсон ба тэрхүү үйл ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулсандаа манай хамт олон бахархалтай байдаг.
There are no reviews on Loca yet. Leave one for this business and help the people after you.
Need to correct something?
Help keep its details accurate for everyone who’s searching.
Is this your business?
Own it and manage it for free.