Please wait…


It’s already listed on Loca — take over this page for free.
Монголын Үндэсний Их Сургууль

Монголын Үндэсний Их Сургууль нь 11 бүрэлдэхүүн сургууль, 700 гаруй эрдэмтэн багш, 13000 гаруй оюутан, хичээлээс гадуур оюутныг 4 талт хөгжлөөр хөгжүүлэх 200 клуб, 225 мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистр, докторын сургалт явуулж байна. Үүнээс гадна 70 гаруй Старт-ап компани, 1 зочид буудал, 4-н үйлдвэр, 4-н Жуулчны баазтай Хичээлийн 5-н байртай, Оюутны байрыг орчин үеийн орон сууцаар шийдэж өгсөн, Боловсролын салбарт сүүлийн 2 жилд 80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Хамгийн анхны Инноваци технологийн төв болон орчин үеийн оношилгооны аппаратуудаар бүрэн тоноглогдсон 200 ортой нэгдсэн эмнэлэг байгуулж байгаа. мөн Америк-Монголын хамтарсан Монгол-Од цогцолбор бүрэн дунд сургууль /УБ хот Нарны гүүрийн баруун тал/, Универсал Политехникийн коллеж болон сургалтын бүхий л үе шатанд үйл ажиллагаа явуулдаг Монголын хамгийн том их сургууль юм. Мөн бид гадны сургуулиудтай томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлдэг бөгөөд Стэнфордын Их Сургуулийн Анагаахын сургуультай хамтран яаралтай тусламжийн сургалт, Калифорний Их Сургуультай хамтран нарны энергиэс дулаан ялгаруулах Solar төсөл, Нидерландын засгийн газар болон Сингапур улстай хамтарсан Green house төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
There are no reviews on Loca yet. Leave one for this business and help the people after you.
Need to correct something?
Help keep its details accurate for everyone who’s searching.
Is this your business?
Own it and manage it for free.