Please wait…


It’s already listed on Loca — take over this page for free.
Хараа зочид буудал

“Хараа” зочид буудал нь анх 1994 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдсанаасаа хойш 13 дахь жилийнхээ босгон дээр бүрэн засвар хийж, цоо шинээр үүд хаалгаа нээлээ. Хоёр, гурав, дөрөвдүгээр давхараа гадаад, дотоодын зочид, жуулчдыг хүлээн авах болон нийтэд үйлчлэх зориулалтаар, нэгдүгээр давхараа рестораны зориулалтаар засч тохижуулаад байна. Манай буудал нь хотын төвд, томоохон бизнес болон худалдааны төвүүдэд ойрхон байрладаг бөгөөд нисэх онгоцны буудлаас 18 километр, төмөр замын буудлаас 3 километрийн зайд оршдог. “Хараа” буудал нь 55 ор бүхий 4 люкс, 13 стандарт, 12 эконо буюу энгийн зэрэглэлийн нийт 29 өрөөтэй. Дэлхий нийтээрээ тамхитай тэмцэж буй шинэ зууны соёлт хүмүүн таныг тайван амраах эрүүл орчинг бий болгох үүднээс тамхи татдаг өрөө, тамхи татдаггүй өрөөг сонгох боломжийг бид олгож байна. Буудлын бүх өрөө зочдын тав тухыг хангасан душ болон ванн бүхий бүрэн тоноглогдсон ариун цэврийн өрөө, олон улсын телефон ярианы гарц, олон улсын телевизийн нэвтрүүлгүүдийг хүлээн авч үзэх боломжтой “Сансар” кабелийн суваг болон жижиг баартай. Мөн бид зочид, жуулчиддаа зориулж угаалга, интернет, шуудан, факс зэрэг нэмэлт үйлчилгээг үзүүлдэг.
There are no reviews on Loca yet. Leave one for this business and help the people after you.
Need to correct something?
Help keep its details accurate for everyone who’s searching.
Is this your business?
Own it and manage it for free.