Please wait…

It’s already listed on Loca — take over this page for free.
Floor market

Классфлоoр ХХК нь 2005 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 2007 онд албан ёсоор байгуулагдсан цагаасаа хойш Монголын барилгын салбарт чанарын шинэ стандартыг тогтоохоор ажиллаж байна. Өнөөдөр бид дэлхийн шалны материалын салбарт түүчээлэгч Mohawk Group болон Ideal, Associated Weavers, Daejin Decoria, Dowflor, Judong, Kaya Profile, Bander, Flooring2 зэрэг олон улсын шилдэг брэндүүдийг нэгтгэсэн мэргэжлийн дистрибьютор компани болон өргөжлөө. Бидний ялгарал: Үл үзэгдэх чанар Барилгын материалын жинхэнэ чанар нь хүний нүдэнд харагдах өнгө үзэмжнээс илүүтэйгээр түүний техникийн үзүүлэлт, бат бөх байдал, үйл ажиллагааны нарийн стандартад оршдог. Зах зээл дээр гаднаа ижилхэн харагдавч, ашиглалтын явцад хэврэг байдал нь тодорхойлогдох материалууд цөөнгүй байдаг. Бидний зарчим бол хэрэглэгч техникийн нарийн ширхийг анзаараагүй байсан ч, бид өөрсдийн мэргэжлийн нэр хүнд болон ёс зүйгээ баримтлан хамгийн дээд зэрэглэлийн стандартыг санал болгох явдал юм. Ил тод байдал — Бидний соёл Бид хэрэглэгчид болон түншүүддээ зөвхөн бүтээгдэхүүн худалддаггүй, харин тэдэнд ил тод, үнэн зөв мэдээллийг өгч, хамгийн оновчтой шийдлийг олоход нь тусалдаг.
There are no reviews on Loca for this place yet.
Need to correct something?
Help keep its details accurate for everyone who’s searching.
Is this your business?
Own it and manage it for free.