Please wait…


It’s already listed on Loca — take over this page for free.
Эрдэнэ Энх Трейд ХХК

Эрдэнэ Энх Трейд компани нь 1998 оноос хойш төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ болон импортын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн үндэсний үйлдвэрлэгч байгууллага юм. Бид аймаг, орон нутаг болон хот, дүүргүүдэд борлуулалтын өргөн сүлжээг бий болгож, төрийн болон дотоод, гадаадын байгууллагуудтай урт хугацааны түншлэлд ажилладаг. Манай хамт олон зах зээлийн эрэлт хэрэгцээ, төрийн бодлоготой уялдуулан бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж, импортын хамаарлыг бууруулах зорилгоор 2005 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сум (Зүүнхараа)-д салбар компани байгуулж, 1250 га талбайд үр тариа, төмс, хүнсний ногоо тариалж байна. Үүнээс 230 га талбай усалгаатай тариалан бөгөөд 2.5 га хүлэмжинд нарийн ногооны тариалалт хийж, эх орны хөрсөнд ургасан, чанартай, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ ханган ажиллаж байна. Бид зөвхөн бүтээгдэхүүнээрээ бус, хүний нөөцдөө тулгуурлан хөгждөг байгууллага. Манай компани ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, тогтвортой ажлын байр бий болгох, аюулгүй, эерэг ажлын орчныг бүрдүүлэхэд онцгой анхаардаг.
There’s no information here yet. Suggest an edit and help the people after you.
There are no reviews on Loca yet. Leave one for this business and help the people after you.
Need to correct something?
Help keep its details accurate for everyone who’s searching.
Is this your business?
Own it and manage it for free.