Please wait…
Chain · Retail
3.8(0 reviews)4 branches1 open now
Траст Трейд ХХК нь 2000 онд түрээсийн байр, түрээсийн тоног төхөөрөмжтэйгээр 6 ажилтантай үүсгэн байгуулагдаж байсан бол өдгөө 270 ажилтантай, МУ-ын хэмжээнд томоохонд тооцогдох анхан шатны боловсруулах мал төхөөрөх үйлдвэр, мах ангилан савлах болон хиам махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр бүхий иж бүрэн тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна. Тус компани нь үйлдвэрлэлийн бүх шатанд хүнсний аюулгүй байдлын НАССР Хүнсний аюулгүй байдлын удирдлага баталгаажилтын FSSC 22000 стандартуудыг хэрэгжүүлэн ОУ-ын байгууллагуудаар баталгаажуулж ажилладаг бөгөөд 2024 онд Исламын шашинтай улс орнуудад экспортын боломжийг нэмэгдүүлэх зорилгоор HALAL стандартын баталгаажилтанд хамрагджээ. Байгууллага дотоод хяналтын лабораторитой бөгөөд лабораторийн үйл ажиллагаа Азийн 16 оронд үр дүн нь хүлээн зөвшөөрөгдөх ISO 17025:2019 стандартаар баталгаажуулан зөвхөн дотоодын төдийгүй хүнсний салбарын бусад байгууллагын бүтээгдэхүүн, хүнстэй хүрэлцэх гадаргуу, агаар, усны шинжилгээг хийн салбарын эрүүл ахуй аюулгүй байдлын хяналтад дорвитой хувь нэмэр оруулан ажилладаг.



