Please wait…
Chain · Services
3.8(0 reviews)28 branches4 open now
“Тэнгэрийн Холбоо” нэртэй СКАЙтел компани 1999 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр, үүрэн холбооны салбарт жинхэнэ шударга өрсөлдөөнийг бий болгож чадсан юм. Өнөөдөр СКАЙтел компани чанарын удирдлагын ISO9001:2008 стандартыг хэрэгжүүлэгч, Монголын 100%-ийн хөрөнгө оруулалттай Үндэсний групп компанийн түвшинд хүртлээ өргөжин, Монгол орон даяар 41 үндсэн салбар, 5300 гаруй гэрээт борлуулагчдаараа дамжуулан, хэрэглэгчдэдээ үйлчилгээний шинэ хэв маягаар, тав тухтай орчин нөхцөлд үйлчилж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөр байлгахын төлөө компанийхаа үнэт зүйлс, хэтийн зорилго, эрхэм зорилгоо чандлан ажиллаж байна. Хэрэглэгчдэдээ энгийн, найдвартай, төлбөрийн уян хатан нөхцөлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх үүднээс “Үнэ тарифаа хүссэнээрээ удирдах” боломжтой Урьдчилсан төлбөрт үйлчилгээ, “Дугаартайгаа хүссэн багцаа сонгон ашиглах, хэрэглээний аливаа хязгаарлалтгүй” дараа төлбөрт үйлчилгээ, орчин цагийн хүн бүрийн зайлшгүй хэрэгцээ “Дата” үйлчилгээг олон таатай хувилбартайгаар санал болгодог.



















