Please wait…
Chain · Auto services
3.8(0 reviews)11 branches3 open now
Дэлхий дахинд эко машины хэрэглээ өдрөөс өдөрт өсч буй энэ өдрүүдэд Toyota Prius буюу Hybrid машины цогц үйлчилгээг нэг дор цогцлоосон Prius Center төв та бүхэнд үйлчлэхдээ таатай байна. Бид 2011 оноос үйл ажиллагаагаа амжилттай явуулж эхэлсэн бөгөөд одоо нийт 11 салбар 270 орчим ажилтантайгаар Улаанбаатар хотын 4 зүгт сэлбэг худалдаа, оношилгоо засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна. СЭЛБЭГ ХУДАЛДАА Бид Япон улс дахь хамтын ажиллагаатай компаниудаар дамжуулан Toyota Prius автомашины оргинал задаргааны, чанарын баталгаатай бүх төрлийн сэлбэгийг тасралтгүйгээр оруулж ирэн үйлчлүүлэгчдээ сэлбэгээр хангаж ажилладаг. Мөн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан ОХУ, Хятад болон Тайвань улсаас Toyota Prius автомашины бусад шаардлагатай шинэ сэлбэг, хэрэгслийг импортоор оруулж ирэн худалдаалж байна. АВТО МАШИН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ Бид байгуулагдсан цагаасаа Toyota Prius автомашины засвар үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж ирсэн. Манай хайбрид автомашины засвараар дагнасан мэргэжлийн өндөр ур чадвартай инженерүүд Toyota Prius машины бүх төрлийн оношлогоог үнэгүй хийж ирсэн нь хэрэглэгчдийн сайшаалыг хүртэж байна.










