Please wait…
Chain · Bank
3.8(0 reviews)4 branches
Ochun Finance нь хувь хүн болон бизнесийн байгууллагыг дараагийн шатанд нь хүргэх, урагш тэмүүлэх хөдөлгөөнийг санхүүжүүлдэг байгууллага юм. Тус компани нь 2008 онд Очир Ундраа ОМЗ ББСБ нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, үндэсний томоохон групп болох Очир Ундраа группийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Очир Ундраа групп нь 2000 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 20 гаруй охин компаниараа дэлхийд өрсөлдөх Монголыг бүтээлцэж байна. Очир Ундраа ОМЗ ББСБ нь өнгөрсөн 18 жилийн хугацаанд ёс зүйтэй, тогтвортой өсөлтийг чухалчлан ажилласны үр дүнд өдгөө 120,000 гаруй харилцагчийнхаа өсөлт, хөгжлийг санхүүжүүлж, 8 салбар, 80 гаруй ажилтантай, монголын ТОП 10 ББСБ-ын нэг болжээ. Тус санхүүгийн байгууллага 2026 оноос Очир Ундраа нэрийн эхний хоёр үеэс Очун (Ochun) нэрийг үүсгэж, шинэ өнгө төрхөөр хөгжлийн дараагийн чухал алхмаа хийгээд байна. Энэхүү алхам нь Ochun Finance-ийг зөвхөн дотоодын зах зээлд бус дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц санхүүгийн байгууллага болгох суурь шат юм. 18 жилийн түүхтэй Ochun Finance ирэх он жилүүдэд санхүүгийн шийдлийг амьдралд улам ойртуулж, уламжлал ба шинэчлэлийг хослуулан харилцагчдынхаа дараагийн алхам бүрд хамт байхыг зорьж байна.



