Please wait…
Chain · Non-bank financial institution
3.8(2 reviews)14 branches
Нэткапитал Санхүүгийн Групп нь 2008 оны 09-р сарын 09-ний өдөр Монголын банк санхүүгийн салбарт зээл, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр үүсгэн байгуулагдсан. Монгол орон даяар 52 салбар нэгж, 750 гаруй ажилтан, 150,000 гаруй харилцагч, үйлчлүүлэгчтэйгээр 18 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн ууган компаниудын нэг юм. Бид алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл, ёс зүйн дүрмийн хүрээнд хүний нөөцийн бодлого тодорхойлж группийн хүн хүчний төлөвлөлт, хүний нөөц бүрдүүлэх, сонгон шалгаруулах, тогтоон барих, дасан зохицуулах, сургаж хөгжүүлэх, залгамж болон түлхүүр ажилтан бэлтгэх, байгууллагын бүтэц зохион байгуулалтыг тодорхойлон ажилладаг. Үүсгэн байгуулагдсан цагаасаа ажилтнуудынхаа ерөнхий болон мэргэжлийн чиг үүргийн мэдлэг ур чадварыг тогтмол сайжруулан, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийж “Гал эрмэлзлэл ур чадварт хөрөнгө оруул” уриан дор “Тасралтгүй суралцах” соёлыг байгууллагадаа түгээн сургалт хөгжлөөр ханган ажиллаж байна.













