Please wait…
Chain · Retail
4.1(48 reviews)5 branches
Үйлдвэрлэл худалдааны ХКҮ ХХК нь 2004 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн төрөл бүрийн хиам болон мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр бие даасан компани болон үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь хэдийгээр саяхан байгуулагдсан боловч 1946 оноос одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа Махимпэкс ХК-ийн салбар үйлдвэр хэлбэрээр ажиллаж байсан ба 90-ээд он хүртэл нийслэл хотыг төрөл бүрийн хиам, консерв болон бусад хагас, бэлэн махан бүтээгдэхүүнээр дангаараа хангаж байсан баялаг туршлагатай компани юм. Анх хиам үйлдвэрлэх цех хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 1968 онд хуучнаар БНАГУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар өдөрт 15-20 тонн хиам, 30-40 мянган ширхэг консерв болон консервын лааз үйлдвэрлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж бүхий үйлдвэр болон ажиллаж эхэлсэн. Зах зээлийн эдийн засгийн системд шилжсэнээс хойш томоохон улсын үйлдвэрийн газрууд хувьчлагдаж эхэлсний жишгээр Махкомбинат нь 1992 онд төрийн өмч давамгайлсан Мах импэкс хувьцаат компани, 1999 оны 8 сард Женко корпораци нийт хувьцааны 71%-ийг худалдаж авснаар 100% хувийн өмч хувьцаат компани болон өөрчлөгдсөн.




